T SKIN нь 2022 онд үүсгэн байгуулагдсан арьс арчилгааны бренд бөгөөд бид Европ дахь мэргэжлийн баг, лабораторитой хамтран гоо сайхны арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Бүтээгдэхүүний чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн евро стандартад суурилсан бөгөөд тогтмол хяналтад байдаг. Бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд бүх төрлийн арьсны бүтэц, өнгөнд тохирсон ба ямар нэгэн нийлэг хадгалалтын бодис, өнгө, үнэр оруулагчгүй, 100% байгалийн найрлагатай нялх хүүхдэд ч хэрэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай.
Өнөөдөр бол арьс, өнгө, нас, хүйс гэх зэрэг байгалийн танд бэлэглэсэн онцгой өгөгдлийг ялгаварлан гадуурхах бус хүлээн зөвшөөрч, ойлгон хүндэлж, хайрлан хамгаалах эв найрамдалт цаг үе билээ. Байгаль хэнийг ч ялгадаггүйтэй адил бид ХҮН БҮРД тохирох, ХҮН БҮХНИЙ арьсны гоо чанарыг нээх органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үүгээрээ эх дэлхийдээ хайртай халамжтай залуусын илэрхийлэл болох юм. Энэ бол бидний чин хүсэл зорилго бас ТЭМҮҮЛЭЛ.
“T-Skin”-ий бүтээгдэхүүн эмзэг, хуурай, тослог, холимог гээд бүхий л арьс, насны онцлогт тохирох сонголттой бөгөөд энэ бол таны халуун дотно гэр бүлээрээ хэрэглэх бүтээгдэхүүн.